Jessica Wei

Thumbnail for post.

2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөний дараа Bэй (богино нэр нь Жессика) Huawei компанид сүлжээний сургалтын ажилтнаар орсон.

Дараагийн зургаан жилд нь тэрээр Huawei компанид LAN/WAN систем, өргөн зурвасын хандалт, IP суурь болон IP хөдөлгөөнт сүлжээ чиглэлээр техникийн сургалтууд явуулж, техникийн сургалтын агуулга, IP сургалтын материал боловсруулж ажилласан. Хятад улс дахь Huawei компанийн сургалтын төвд Вьетнам, Папуа Шинэ Гвиней, Тайланд, Пакистан, Бангладеш зэрэг 15 гаруй орны инженер, ажилтнуудад сургалт явуулсан байна.

Түүнчлэн Бангладеш, Венесуэл, Колумб, Египет, Малайз, Австрали, Тайланд, Индонези, Сингапур зэрэг орнуудад очиж сургалт явуулж байсан.

Tashi Phuntsho

Thumbnail for post.

Taши дамжуулах сүлжээ, IP суурь сүлжээний инженерээр арав гаруй жил ажилласан бөгөөд IP болон дамжуулах сүлжээний зохион байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ хөгжүүлэлтийн туршлагатай. Тэрбээр замчлал, свитчинг, сүлжээний архитектур, IXP дизайн ба зохион байгуулалт, суурилуулалт, сүлжээний аюулгүй байдал, IPv6 зохион байгуулалт, DNSSEC гэх мэт технологийн олон чиглэлээр техникийн тусламж үзүүлж, сургалт явуулан APNIC-ийн гишүүд хэрэглэгчдийн чадавхийг дээшлүүлэхэд оролцдог. Таши Энэтхэгт Цахилгаан, электроникийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, Япон улсад дараа үеийн сүлжээний судалгаа хийж, мөн Австралид Сүлжээний системийн магистрын зэрэг авсан.