Замчлалын талаарх үндсэн ойлголт

Хэл: Англи
Энэ хичээл нь замчлалын төхөөрөмж болон протоколыг судлахыг хүссэн хүн бүрт замчлалын үндсэн ойлголтыг техникийн нарийн мэдлэг шаардахгүйгээр заахад чиглэнэ. Хичээлийн хүрээнд өөр өөр төрлийн замчлалын протоколуудын ангилал, Интернэт замчлалын архитектурыг авч үзнэ. Уг хичээлийг ойролцоогоор 30 минутад үзэж дуусна.
Кибер аюулгүй байдлын тухай танилцуулах хичээл

Хэл: Англи
Энэ хичээл нь танд кибер аюулгүй байдлын талаарх ойлголтыг өгнө. Энэ хичээлийг үзэхэд ойролцоогоор 90 минут болно.
Журам боловсруулах үйл явцын тухай хичээл

Хэл: Англи (Монгол хэл дээр хадмал орчуулгатай)
Ази, Номхон далайн бүс дэх Интернетийн хаягийн бодлого боловсруулахад хэрхэн оролцох тухай мэдэж авах.
Замчлалын аюулгүй байдлын талаар харилцан зөвшилцсөн стандарт норм(MANRS )-ын тухай хичээл

Хэл: Англи
Энэ хичээлээр MANRS-ын тухай, Интернет сүлжээнд замчлалын аюулгүй байдлыг сайжруулахын тулд сүлжээний операторуудын хэрэгжүүлэх шаардлагатай дөрвөн арга хэмжээг үзнэ.
MANRS нь Интернет нийгэмлэгээр дэмжигдсэн, олон улсын хэмжээний санаачилга бөгөөд хамгийн нийтлэг тохиолддог замчлалд чиглэсэн аюул заналыг арилгахад шаардлагатай чухал аргачлалуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг.