Thumbnail of Jamie Gillespie<span></span>

Jamie Gillespie

Jamie Gillespie

Жэйми Жилеспи бол APNIC байгууллагын Интернетийн аюулгүй байдлын мэргэжилтэн бөгөөд аюулгүй байдлын сургалт явуулж, тусламж дэмжлэг үзүүлэн, мөн Ази Номхон далайн бүс дэх Компьютерийн аюулгүй байдлын хэрэг дээр ажиллах багуудыг (CSIRTs) байгуулж хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Энэ нь APNIC байгууллагын “Ази, Номхон далайн Интернетийн нийт хэрэглэгчдэд үйлчилдэг глобал, нээлттэй, тогтвортой, аюулгүй Интернетийг бий болгох” зорилгод нийцэж байгаа юм.

МТ-ийн чиглэлээр 21 гаруй жилийн туршлагатай бөгөөд үүнээс 16 жилийг Мэдээллийн аюулгүй байдалд зориулсан Жэйми МТ-ийн ажлын гараагаа Интернетийн томоохон компани болох UUNET Канад компаниас эхэлж, AusCERT, Google, Macquarie Cloud Services зэрэг компанид мэдээллийн аюулгүй байдлын олон албан тушаалыг хашиж байсан. Жэйми бол Мэдээллийн системийн аюулгүй байдлын мэргэшсэн мэргэжилтэн (CISSP), Мэдээллийн системийн аюулгүй байдлын архитектурын мэргэжилтэн (ISSAP) юм.

Жэйми бол аюулнүй байдлын хариу арга хэмжээ авах, техникийн, биет болон менежментийн аюулгүй байдал зэрэг маш олон чиглэлээр олон улсад лекц уншдаг бөгөөд телевиз, радио, интернет, сонин сэтгүүлүүдэд ярилцлага өгчээ.

Аюулгүй байдлын чиглэлээр ажиллагаагүй үедээ Жэйми хоёр бяцхан хакерыг өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ Гэгээн Жоны нэрэмжит түргэн тусламжийн эмнэлэгт сургагч болон тусламж үзүүлэгчээр сайн дураараа ажилладаг.

Ур чадвар & Мэргэшлүүд

  • CSIRTs
  • Илтгэгч
  • Сургагч
  • Аюулгүй байдал
  • Security