DNSSEC
Хичээлийн тойм
DNS (буюу Домэйн Нэрийн Систем) нь домэйн нэрийг IP хаягт хуваарилах тархмал, шаталсан систем юм. Энэ нь Интернэтийн дэд бүтцийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг тул DNS нь ихэвчлэн хорлон сүйтгэх үйлдлийн бай болдог.
Энэ хичээлээр өгөгдлийг хуурахаас хамгаалдаг DNS Security Extensions (DNSSEC) протоколыг танилцуулна.
Энэ хичээлээр дараах сэдвийг үзнэ.
- DNS эмзэг тал
- DNSSEC гэж юу вэ?
- DNSSEC хэрхэн ажилладаг вэ
- RRs, RRsets
- DNSKEY
- RRSIG
- NSEC бүртгэл
- NSEC RDATA
- Итгэлийн гинж
- Түлхүүрийн төрөл, Хос түлхүүр үүсгэх
- Аюулгүй бүс үүсгэх