Хэрэглэгчийн өнцгөөс DNS аюулгүй байдал
Хичээлийн танилцуулга
Домэйн нэрийн систем (DNS) нь хүмүүс урт тоон IP хаягийг санах шаардлагагүй шаталсан бүтэцтэй систем юм. Энэ нь мэдээллийн дэд бүтцийн хувьд маш чухал хэсэг болсон мөн олон бизнесүүд тасралтгүй найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангаасай гэж найддаг.
Энэ хичээлээр энэ системийн нарийн төвөгтэй харилцан хамаарлууд, нэрийн системийн бүртгэлээс эхлүүлээд хэрхэн хариу өгч байгаа байдал, бүрэлдэхүүн хэсгүүдийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, одоогоор ашиглах боломжтой байгаа эрсдэлийг бууруулах арга замуудын талаар судална.
Энэ хичээлээр дараах сэдвүүдийг хамарна.
- Домэйн нэр амьдрах хугацааны талаар
- Домэйн нэрэнд хаана алдаа гарч болох вэ?
- DNS хүсэлтийн амьдрах хугацааны талаар
- DNS-н
хаана алдаа гарч болох вэ?
- Нууцлал
- Бүрэн бүтэн байдал
- Хүртээмжтэй байдал