DNS-ийн тухай ойлголт
Хичээлийн танилцуулга
Домэйн Нэрийн Систем (DNS) нь интернет дэд бүтцийн чухал хэсэг бөгөөд хамгийн өргөн тархсан интернетийн директори үйлчилгээ юм. DNS систем нь вебээр хандахад, мэйл илгээхэд болон бусад Интернет функцэд шаардлагатай нэрийг IP хаягруу хөрвүүлдэг систем юм. Интернетийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд сүлжээний мэргэжилтнүүд DNS-ийн тухайн ойлголт, тохиргоо, ажиллагаа, аюулгүй байдлын үндсэн ойлголтуудыг нь мэдэх нь чухал юм.
Энэ хичээлээр DNS-ийн тухайн ойлголт, аюулгүй байдлын үндсэн механизмыг үзнэ.
Энэ хичээлээр дараах сэдвүүдийг хамарна.
- DNS гэж юу вэ?
- DNS-ийн онцлогуудын талаар
- Домэйн болон Namespaces-н талаар
- DNS Бүс, хуваарилалт-н талаар
- DNS-ийн шаталсан мод хэлбэрийн асуулгууд
- Nameservers-н талаар
- Нөөцийн бүртгэлийн талаар
- DNS-ийн гүйцэтгэлийн талаар